Хадгаламжийн даатгалын корпораци

Үүсгэн байгуулагдсан өдөр: 2013 оны 6-р сарын 14

Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулна.

Эрхэм зорилго

Монгол улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад оршино.

Зорилт

Үндэсний хороо

Г.Дөлгөөн

Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны дарга

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч

    С.Наранцогт

    Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны гишүүн

    Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга

      Т.Цэрэнбадрал

      Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны гишүүн

      Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга

        Б.Сүх-Очир

        Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны гишүүн

        Сангийн Яамны Санхүүгийн Бодлогын Газрын Өрийн Удирдлагын Хэлтсийн дарга

          Н.Батсайхан

          Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны гишүүн

          Монголбанкны ерөнхийлөгчийн
          Эдийн засгийн зөвлөх

            Л.Амар

            Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны гишүүн

            Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал

              С.Баатарсүрэн

              Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны гишүүн

              Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч

                Бүтэц, зохион байгуулалт

                Хадгаламжийн даатгалын корпорацийн чиг үүрэг

                ЗАХИРГАА, ЭРХ ЗҮЙН ГАЗАР

                Захиргаа, эрх зүйн газар нь корпорацийн дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, корпорацийн удирдах дээд байгууллага болох Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны шийдвэрийн биелэлтийг хангуулах, корпорацийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, гадаад, дотоод сургалт, семинар, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах, мөн Хууль, эрх зүйн хэлтэс болон Мэдээллийн технологийн хэлтсийг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

                Хууль, эрх зүйн хэлтсийн чиг үүрэг

                Корпорацийн эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, корпорацийн тогтоол, тушаал, шийдвэр, гэрээ, санамж бичиг болон бусад баримт бичгийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авах, дүрэм, журам боловсруулах, Корпорацийн дотоод болон гадаад үйл ажиллагаатай холбоотой аливаа зөрчил, маргаантай асуудлын талаарх тайлбар гаргах, корпорацийг шүүхийн өмнө төлөөлөх

                Мэдээллийн технологийн хэлтсийн чиг үүрэг

                Корпорацийн үйл ажиллагааг хэвийн явуулах мэдээллийн технологийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, холбогдох дүрэм, журмыг батлуулж хэрэгжүүлэх, програм хангамжийн хэвийн ажиллагааг хангах, дотоод гадаад сүлжээг зохион байгуулах, Дотоод, гадаад сүлжээний аюулгүй байдлыг хангах, нууцлал, хамгаалалтын үйл ажиллагааг хариуцах, Мэдээллийн сангийн баяжуулалт, мэдээллийг боловсруулах, мэдээллийн нууцлал, нөөцлөлт, үл тасалдах ажиллагаа, өргөтгөл, шинэчлэлт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, Корпорацийн дотоод сүлжээний програм болон цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай бол хөгжүүлэлт хийх

                ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

                Хадгаламжийн даатгалын албан журмын даатгалын дагуу арилжааны банкуудаас даатгалын хураамж төвлөрүүлэх, хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, банкны  эрсдэлийг үнэлэх зорилгоор арилжааны банкуудаас тайлан, мэдээ мэдээлэл төвлөрүүлэх, мөн дотоод болон гадаад орчны эрсдэлийн үнэлэх зорилгоор судалгаа, шинжилгээ хийх

                НӨХӨН ТӨЛБӨР БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ГАЗАР

                Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгох болон банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, удирдан зохион байгуулах, арилжааны банкуудаас тайлан мэдээ, мэдээлэл гаргуулан авч, болзошгүй нөхөн төлбөрийн хэмжээ болон санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцоолох, авлага барагдуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мөн Хяналт шалгалтын хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

                Хяналт шалгалтын хэлтсийн чиг үүрэг

                Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль болон хадгаламжийн даатгалын корпорациас батлан гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах зорилгоор арилжааны банкуудад зайнаас болон газар дээр хяналт, шалгалт хийж холбогдох арга хэмжээг авах, арилжааны банкуудаас ирүүлсэн тайлан мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг газар дээр нь шалгаж холбогдох арга хэмжээ авах, мөн шаардлагатай тайлан мэдээ, мэдээллийг арилжааны банкуудаас нэмэлтээр гаргуулан авах,

                ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

                Гадаад болон дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад томилолт, сургалттай холбоотой ажлыг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, зохион байгуулах, Хадгаламжийн даатгалын үндсэн зарчмыг мөрдөх, хэрэгжилтийг хангаж ажиллах судалгаа, мэдээллийн сан үүсгэх, гадны улсын шилдэг туршлагын судалгаа, шинжилгээ хийх, мөн Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

                Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсийн чиг үүрэг

                Хадгаламжийн даатгалын тогтолцоо болон корпорацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, мэдээлэл хүргэх, банк болон хадгаламжийн даатгалын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах ажлыг зохион байгуулах, корпорацийн цахим хуудас болон олон нийтийн бусад сүлжээг хөгжүүлэх, мөн олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

                САНХҮҮ БҮРТГЭЛИЙН АЛБА

                Корпорацийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, корпорацийн өдөр тутмын төлбөр тооцоог хийж гүйцэтгэх, санхүүгийн тайлангийн нэгтгэл хийж, дүгнэлт гаргах, шилэн дансны хуулийг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хариуцах

                Үйл явдлын товчоон

                2019-12-13

                Журам шинэчлэн батлагдав

                “Банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.

                2019-12-13

                2019-12-13

                Журам шинэчлэн батлагдав

                “Хадгаламжийн даатгалын хураамжийн журам”-ыг шинэчлэн баталсан.

                2019-12-13

                2019-04-08

                ХААН банк сонгогдлоо

                Даатгалын нөхөн төлбөр олгох банкаар ХААН банкыг сонгон шалгаруулсан.

                2019-04-08

                2019-04-08

                Капитал банк нөхөн төлбөр олгоно

                Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан.

                2019-04-08

                2019-04-01

                Журамд нэмэлт өөрчлөлт орууллаа

                Нөхөн төлбөр олгох банкийг сонгох шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

                2019-04-01

                2018-11-22

                Single Customer View /SCV/ загварыг боловсруулж, батлууллаа

                Харилцагч, хадгаламж эзэмшигчдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээг зөв тооцоолохын тулд Single Customer View /SCV/ загварыг боловсруулж, батлуулсан.

                2018-11-22

                2018-11-22

                Журмыг шинэчлэн боловсруулж, батлууллаа

                “Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулсан.

                2018-11-22

                2018-11-22

                Журмыг шинэчлэн найруулж батлууллаа

                Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд ХДК-аас оролцох оролцоог нэмэгдүүлж, “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн найруулж, баталсан.

                2018-11-22

                2018-11-22

                Байцаагчийн дүрэм журмыг баталлаа

                БДМХДТ хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ХДК банкуудад бие даан хяналт шалгалт хийх эрхтэй болж, холбогдох улсын байцаагчийн дүрэм журмыг баталсан.

                2018-11-22

                2018-04-01

                Зөвлөлийн гишүүн болов

                Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн болсон.

                2018-04-01

                2018-02-08

                УИХ-аар батлуулав

                “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар батлуулсан.

                2018-02-08

                2017-05-30

                Монгол банктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

                Хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ солилцох, хамтран ажиллах зорилгоор Монгол банктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

                2017-05-30

                2017-05-11

                Сангийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

                Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Сангийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

                2017-05-11

                2017-03-16

                Дэлхийн банкаар үнэлгээ хийлгэв

                Дэлхийн банкаар хадгаламжийн даатгалын үндсэн зарчмаар үнэлгээ хийлгэсэн.

                2017-03-16

                2016-08-15

                Ази Номхон Далайн Бүсийн Хорооны семинар болов

                Ази Номхон Далайн Бүсийн Хорооны “Актив хөрөнгийн эргэн төлөлтийг сайжруулах нь” сэдэвт семинар зохион байгуулсан.

                2016-08-15

                2016-07-04

                Оросын Хадгаламжийн Даатгалын Агентлагтай санамж бичиг зурсан.

                Оросын Хадгаламжийн Даатгалын Агентлагтай санамж бичиг зурсан.

                2016-07-04

                2015-09-02

                Хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

                “Санхүүгийн боловсролыг сайжруулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.

                2015-09-02

                2015-07-24

                Тайванийн Хадгаламжийн Даатгалын Корпорацитай санамж бичиг зурав

                Тайванийн Хадгаламжийн Даатгалын Корпорацитай санамж бичиг зурсан.

                2015-07-24

                2014-03-24

                Японы Хадгаламжийн Даатгалын Корпорацитай санамж бичиг зурав

                Японы Хадгаламжийн Даатгалын Корпорацитай санамж бичиг зурсан.

                2014-03-24

                2014-10-23

                Оны шилдгээр шалгарав

                Олон Улсын Хадгаламжийн Даатгалын Холбоо нь “Банкийг өөрчлөн байгуулах, нөхөн төлбөр олгох” төрлийн оны шилдгээр шалгарсан.

                2014-10-23

                2014-08-13

                Олон Улсын Хадгаламжийн Даатгалын Холбоонд 72 дахь гишүүнээр элсэв

                Олон Улсын Хадгаламжийн Даатгалын Холбоонд 72 дахь гишүүнээр элссэн.

                2014-08-13

                2013-10-02

                Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэв

                Төрийн банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

                2013-10-02

                2013-08-16

                Арилжааны банкуудад гэрчилгээ олгов

                Арилжааны банкуудад гэрчилгээ олгосон.

                2013-08-16

                2013-06-14

                Хадгаламжийн Даатгалын Корпораци байгуулагдав

                Хадгаламжийн Даатгалын Корпораци байгуулагдсан.

                2013-06-14

                2013-01-10

                “Банкинд дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” батлагдав

                “Банкинд дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” батлагдсан.

                2013-01-10
                MN

                Add Your Heading Text Here