Хадгаламжийн даатгалын хамрах хүрээ

Хадгаламжийн даатгалын хамрах хүрээ

Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь хадгаламжийн нийт 20 сая хүртэлх төгрөгийн харилцах, хадгаламжийг даатгана. Хадгаламжийн даатгалд иргэн, хуулийн этгээдийн харилцах, хадгаламж хамрагдсан байдаг.

Хадгаламжийн даатгалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсад даатгалын хамрах хүрээнд хязгаар тогтоодог үндсэн зарчим бий. Энэ нь банк санхүүгийн сахилга батыг сайжруулж Морал хазард-ийг бууруулснаар жижиг хадгаламж эзэмшигчдийг хамгаалах төдийгүй улсын төсөвт учрах эрсдлээс хамгаалах шилдэг туршлага болсон юм.

Монгол улс олон улсын туршлагын дагуу хуулиар даатгалын хамрах хүрээг 20 сая төгрөгөөр хязгаарласан нь нийт хадгаламж эзэмшигдийн 99%-ийг даатган хамгаалж байна.

MN

Add Your Heading Text Here