Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай

Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай

Хадгаламжийн даатгал

Хадгаламж татан төвлөрүүлдэг санхүүгийн байгууллага /банк/ -ын төлбөрийн чадвар муудан дампуурсан тохиолдолд
хадгаламж эзэмшигчдийг алдагдлаас хамгаална. Өөрөөр хэлбэл банк татан буугдсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас таны тухайн банкин дахь харилцах, хадгаламжийн нийт 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгох үйл ажиллагааг хэлнэ.
Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд харилцагч та ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй бөгөөд банк нь хуульд заасны дагуу харилцагчдынхаа өмнөөс даатгалын хураамжийг төлдөг.

Хадгаламжийн даатгалын тогтолцоо гэдэг нь банк хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд хадгаламж эзэмшигчдийг алдаглаас хамгаалах үйл ажиллагааг хэлнэ. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, жижиг хадгаламж эзэмшигчдийг хамгаалах зорилготойгоор 2013 оны 1 сарын 10-нд “БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ” батлагдаж Монгол Улсад хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болсон. Монголбанк банкийг албадан татан буулгах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох тусгайлсан чиг үүрэг бүхий Хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага бол Хадгаламжийн даатгалын корпораци юм.

  1. Банканд төгрөгийн харилцах, хадгаламжийн данстай иргэн, хуулийн этгээд даатгалд хамрагдана. Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд банкны харилцагч ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Харилцдаг банк тань хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалын хураамжийг төлдөг.
  2. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банк бүгд хадгаламжийн даатгалд албан журмаар хамрагдсан байдаг бөгөөд банк даатгалын хураамжийг улирал бүр төлдөг;
  3. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 хэсэгт “гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй” гэж заасны дагуу даатгалын тохиолдолд гадаад валютын харилцах, хадгаламжид даатгалын нөхөн төлбөр олгохгүй.
MN

Add Your Heading Text Here